2016 оны УИХ-ын сонгуульд 65 суудал авч, итгэл хүлээж байсан нам жилийн дараах Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн нь Засгийн газрыг байгуулахдаа мэргэжлийн бус хүмүүсийг томилсонд хамаг учир байна. Мөн 60 тэрбумын тухай бичлэг ч оргүй хоосон биш болох нь тодорхой болоод байгаа юм. Дотоодод үүсээд байгаа маргаантай асуудлыг шийдэхийн тулд цаг алдалгүй 8-р сарын 25-ны дотор МАН-ын бага хурлаа хийж, их хурлыг яаралтай зарлахыг тус намын “Ээлжит бус онц их хурлын төлөө” хөдөлгөөнөөс өнөөдөр мэдээлэл хийжээ.
Namaa tseverlemeer yum aa.