Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба хорих ял сонсжээ

2017 оны 08-р сарын 04 өдөр, 15 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
60beb92b775a8293great

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Эрүүл мэнд, спортын сайд  асан Г.Шийлэгдамба, төрийн нарийн бичгийн дарга асан Г.Ганчимэг нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүв. Шүүх хурал хоёр өдөр үргэлжлэн, өчигдөр орой шийдвэрээ гаргажээ.

Тодруулбал, шүүхээс Эрүүл мэндийн сайд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамбыг гэм буруутай хэмээн үзэж 5.1 жилийн хорих ял оноож, хахуулиар авсан мөнгийг нь улсын орлого болгох шийдвэр гаргасан аж.

Харин бусад шүүгдэгчдэд хэрхэн ял оноосныг мэдээлэхэд, түүнд авлига өгсөн О.Даваасүрэнд 1.6 жилийн ял өгсөн байна. Мөн ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Ганчимэгт 19 сая 200 мянган төгрөгийн торгууль, “Метро Нетворк” компанийн гүйцэтгэх захирал Э.Гантулгад 14 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 2 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (182.160.36.***)
    2017/08/06 11:39

    баригдсан нь эдгээр хүмүүс болохоос биш үүний цаана идэж уудаг асуудал хавтгайрсан Эмнэлэг бол танил тал ах дүүдээ үйлчилдэг хувийн байгуулага хэдэн эмч нарын мэдлийн байгуулага болж хувираад удаж байна Хавдар судлал болон хүүхдийн эмнэлгүүдэд ор хүрэлцэхгүй ачааллалаа даахгүй байхад төрийн албан хаагчийн эмнэлэг ачаалал багатай хоосон гоё байшингаас өөрүйлчилгээ авах юмгүй газар байна Энд эмч сувилагч нарын ачаалал бага зүгээр сууж байна Ах дүү төрөл садан томхон албан тушаалтанд оочир дугаар ч харгалүахгүй хөл алдан гүйцгээдэг хирнээ жирийн албан хаагч болон өндөр настангуудад хүнд суртал гаргаж ёз муутай ханддаг нь нууц биш Үүднээсээ авахуулаад эмч сувилагч нарын машин зайгүй тавиастай өвчтэй хүмүүс машинаа тавих ямарч боломжгүйн дээр эмч нарынхаа машиныг зөвхөн оруулах үүрэг бүхий хүнийг татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулж байгаа нь арай дэндэж байна Эмнэлгийн ажилчдын гэр бүл ах дүүсийг тус эмнэлгээр үйлчлүүлэхээр болсон нь нэг үгээр тус эмнэлгийхэн өөрсдийгөө эмчлэх хувийн эмнэлэг болсоныг харуулж байна Төрийн албанд эрүүл мэндээр тэнцсэн хүмүүс ажилладаг учраас өвчлөл бага гагцхүү насаараа төрд зүтгэсэн эрүүл мэнд нь доройтсон ахмадууд ирэхэд нь тэдэнд хүйтэн хөндий хандаж байгаа нь зүйд нийцэхгүй байна Хоёрын хооронд ийм эмнэлэг байхаар татан буулгаж хүүхдийн болон хавдар судлалын эмнэлэг болговол таарна

    (0) (0)
  2. Anonymous
     (202.179.27.***)
    2017/08/05 02:19

    Shiilegee min 14 onii 12 sard hulgaichuudaa daguulj irj EMY-g yaj orvongoor n erguulj bailaa?! Odoo chinii amidral bas orvongooroo ergenee

    (0) (0)