Дархан хотод 380 сая төгрөгийн төсвийн “Спорт, соёл үйлчилгээний цогцолбор” баригдаж эхэллээ

2017 оны 08-р сарын 02 өдөр, 11 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
image170803

Дархан-Уул аймагт 2011 онд 380 сая төгрөгийн төсвийн “Спорт, соёл үйлчилгээний цогцолбор” бүтээн байгуулахаар баталж байсан бол энэ сараас эхлүүлжээ.

Энэ жил төсөвт 1.5 тэрбум төгрөгийг суулгаснаар  төслийн ажил урагшилж байгаа юмсанж. Гэвч ирэх хоёр жилд үлдсэн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхгүй бол барилгын ажилд шаардагдах төсөвт өртөг нэмэгдэж, хүндрэл учрах тул УИХ-ын гишүүн Б.Жавхлан, БСШУСЯ-ны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн зөвлөх инженер Р.Цэрэнпил, БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын мэргэжилтэн О.Гэрэл, орон нутгийн төлөөлөл, гүйцэтгэгч компаний удирдлагуудын бүрэлдэхүүнтэйгээр /2017.07.28/  Дархан хотод ажиллаж,  барилгын гүйцэтгэлийн явцтай газар дээр нь танилцсан байна.

Гүйцэтгэгч компани болох “Нэмэхбар” ХХК-ийн захирал О.Нэмэхболд барилгын ажлын явц өнөөдрийн байдлаар 55 хувьтай үргэлжилж байгаа тухай энэ үеэр мэдээлэв. Энэхүү 20.000 м2 талбай бүхий  цогцолборт 2200 хүний суудалтай спорт заал, 240 хүний суудалтай олон улсын  стандартад нийцсэн таван зам бүхий 25 метрын усан бассейн, тамирчдын бэлтгэлийн болон хувцас солих өрөө байх юм.

бусад бүх төрлийн спортын уралдаан, тэмцээн зохион байгуулах, бэлтгэл хийх танхимууд багтаж байгаа аж. Мөн тамирчдад зориулсан 120 хүний ортой зочид буудал, зоогийн газар, хурлын танхимтайгаар баригдаж байгаа нь аймгийн төдийгүй улсын хэмжээний төрөл бүрийн спортын уралдаан тэмцээн, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулах боломж бүрдэх юм.

Хөрөнгө оруулалтын тухайд тус цогцолбор нийт 21 тэрбум төгрөгийн төсөвтэй бөгөөд үлдэгдэл найман тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг ирэх  жилүүдэд багтаан шийдвэрлүүлж, 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм байна.

image

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх