НЬЮ-ЙОРК. /BBC/. Одон орончдын баг “Exomoon” буюу манай Нарны аймгийн гадна орших сарыг анх удаа олж илрүүлсэн байх магадлалтай байна.
Хэрвээ үнэн бол “Exomoon” нь хэмжээ болон жингээрээ Далайн ван гарагтай адил байх магадлалтай. Бархасбадь гарагтай ижил хэмжээтэй боловч түүнээс 10 дахин хүнд жинтэй нэгэн гарагийг тойрон эргэлддэг байна.
НАСА-гийн “Kepler” сансрын дуран авай “Exomoon”-ээс ирсэн дохиог илрүүлсэн боловч одон орон судлаачид 10 дугаар сард “Hubble” дурангийн тусламжтайгаар дараа дараагийн ажиглалт судалгааг хийхээр төлөвлөөд байгаа юм. Тэд өөрсдийн нээсэн “Exomoon”-ий тухай мэдээллийг “Arxiv” цахим хуудсанд нийтэлжээ.
Одон орончид одоогийн байдлаар Нарны аймгийн гадна орших 3000 гаруй гарагуудыг /exo гарагууд/ нээгээд байгаа юм. Эдгээр алс холын гарагуудыг тойрон эргэлдэх биетүүд болох “exomoon”-ийг судлах ажил нэгэн зэрэг явагдаж байна. Харин Нарны аймгийн гадна орших эдгээр сарнуудыг илрүүлэн судлах ажил өнөөгийн техникийн боломжоос шалтгаалан удаашралтай байгаа юм.
Энэхүү “Exomoon” гэгдэж буй сарыг “Kepler-1625b I” гэдэг бөгөөд манай дэлхийгээс 4000 орчим гэрлийн жилийн зайд орших одны ойролцоо ажиглагдсан байна. Энэ сар нь маш том хэмжээтэй учраас түүнийг “Nep-moon” гэж нэрлэсэн аж.