Скаутууд адал явдалт ертөнцөөр аялж байна

2017 оны 07-р сарын 28 өдөр, 16 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1501228063597aec1f14633

Олон улсын “Найрамдал” цогцолборт 31 дэх удаагийн Жембори буюу майхант зуслан гурав дахь өдрөө үргэлжилж байна. Найрамдал цогцолборт 40 орны 7000 гаруй хүүхэд нэгдэн нэгэн “вант улс”-ыг бий болгон аж төрсөөр байна.

Хүүхдүүдийг олон талын мэдлэгтэй, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, өөрийгөө сорьж үзэх боломжийг олгох зорилгоор таван цогцолбор төвийг байгуулаад байгаа билээ. Үүнд “Илүү сайхан дэлхий”, “Адалт явдалт”, “Шинжлэх ухаан ба танин мэдэхүйн”, “Браунси арал”, “Нүүдэлчдийн соёлын төв” байгаа юм.

Өнөөдөр скаутууд адалт явдалт ертөнцөөр аяллаа. Энэхүү цогцолборт 24 өртөө байгаа бөгөөд өртөө бүр хүүхдийн мэдлэг, авьяас, ур чадварыг сорьж, нэмэгдүүлж байгаагаараа онцлогтой. Тухайлбал нарийн олсон дээгүүр явах, элсэн дээр уралдааны машин уралдуулах, нум сум харвах, боулинг, тэнцвэр нэмэгдүүлэх үүрэгтэй саадтай тавцан, сармагчны гүүр, байт харваа, мэргэн бууч, гүйдэг бөмбөг зэрэг сонирхол татам өртөөнүүдээр аялж байна. Скаут хүүхдүүд  найз нөхөдтэйгээ нэг дор олон төрлийн спортоор өрсөлдсөндөө баяртай байлаа. Скаутуудын зочлох дараагийн цогцолбор нь “Нүүдэлчдийн соёлын төв” байх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх