Нийслэлд хэрэгжиж буй авто замын шинэчлэл, бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

2017 оны 07-р сарын 27 өдөр, 18 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
????????????????????????????????????

Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн газрын албаны орлогч дарга Д.Загдсамбар, Нийслэлийн авто зам хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра, Нийслэлийн газрын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга н.Энхтөр болон бусад албаны хүмүүс  энэ онд баригдаж буй хатуу хучилттай авто замын шинэчлэлт, бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Энэ онд нийт 15 авто зам шинээр тавигдаж байна. Үүний нэг болох Сонгинохайрхан дүүргийн Нарангийн гудамжнаас Орбитын гудамж хүртэлх 1,3 авто замын ажил энэ сарын 21-ний өдрөөс эхэлсэн бөгөөд Зөв зам ХХК төсөл хэрэгжүүлэгч компаниар шалгаран ажиллаж байна. 11 сард ашиглалтад орох тус зам нь 7 метрийн өргөнтэй, хоёр талдаа 1,5 метр явган хүний замтай, гэрэлтүүлгийг бүрэн шийдсэн байх аж. Замын ажлын явц 30 орчим хувьтай үргэлжилж байна.

Мөн тус дүүрэгт тавигдаж буй Хувьсгалчдын гудамжны уулзвараас Хайлаастын эцэс хүртэлх замын ажлын явц, Чингэлтэй дүүргийн 12, 16 дугаар хороо Гахайн байрнаас хойш тавигдаж буй авто замын ажилтай танилцсан юм. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү дээрх хоёр авто замын ажлыг түргэвчлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх