Хатигийг эмчлэх ардын аргууд олон. Том жижгээрээ дунд зэргийн сонгиныг жигнэн, халуунаар нь хоёр хувааж, нэг хэсгийг нь хатиг дээрээ тавьж боогоорой. Гурваас дөрвөн цаг болоод боолтыг сольж, дахин сонгиноо тавьж боогоорой. Эсвэл хатигийг хурдан томруулж, хагаруулахын тулд сонгиноо нухан сүүтэй хольж зуурч, хатиган дээрээ тавьж болно. Үгүй бол бүдүүн борог гурилыг зөгийн балтай хольж, нойтон шавар шиг болтол зууран хатигин дээрээ тавьж эмчлээрэй.
Хатигийг хэрхэн эмчлэх вэ
2017 оны 07-р сарын 27 өдөр, 16 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )