Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Э.Барсакийг 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд хоёр орны худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, боловсролын салбарын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.
Элчин сайд Э.Барсак Франц Улсын дотоод нөхцөл байдал, тухайлбал энэ онд болсон Францын Ерөнхийлөгчийн болон Үндэсний Ассамблейн сонгуулийн дүн, түүнчлэн Монголд үйл ажиллагаа эрхэлж байгаа болон бизнес эрхлэх сонирхолтой Францын аж ахуйн нэгжүүдийн талаар мэдээлэв.