Бөөрний чулуугүй болохын тулд

2017 оны 07-р сарын 27 өдөр, 13 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
buur

Муу боловсруулсан, чанар муутай хоол хүнс хэрэглэснээс, их айж цочсоноос бөөрөнд чулуу үүснэ.

Хусны навчийг ашиглан чулууг хөөж болдог аж. Хавар эрт хус гөлөглөхөд нялх навч цухуйна. Эхлээд навч нь наалдамхай байна. Гэвч томрохын хэрээр наалдамхай чанар нь алдагдана. Тэр үед навчнуудыг түүж аваад, гуравхан хоногт амжиж хэрэглэхгүй бол навчны анагаах нөлөө багасана.

Навчаа цаасан дээр дэлгэж суудэрт хатаана. Нарны гэрэл тусчихвал навчны биолигийн идэвхт бодисууд алга болно шүү. Хатаасан навчаа даавуун уутанд хадгална.

Хэрэглэх арга: Нэг халбага хатаасан навчийг нэг стакан буцалгасан цэвэр усанд хийж, халуун саванд 20-30 минут хандална. Хандаа цай шиг өдөрт гурваас дөрвөн удаа ууж болохоос гадна өлөн элгэн дээрээ уудаг.Хэрвээ нэг халбага зөгийн бал нэмж, халуун бүлээнээр нь уувал эмчилгээний чанар нь улам сайжирна. Дараагийн өдөр нь уух хандаа шинээр бэлдэнэ. Элстэй шээх хүртлээ ингэж ууна (элс гэдэг бол бөөрний чулуу хайлж байгаагийн шинж юм) гэхдээ сараас илүү хугацаагаар ууж болохгүй учир нь бие махбодь дасчихдаг.

Сар уусны дараа хоёроос гурван сар завсарлаж, курс эмчилгээг дахин давтана.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх