Т.Бархүү: Хэнд ч энэ үгээ би дахин хэлэхгүй ээ

2017 оны 07-р сарын 27 өдөр, 13 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
odnoo

МУГЖ, “Х Түц” продакшны жүжигчин И.Одончимэгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Ишдоржийн Одончимэг нь 1967 оны долдугаар сарын 27-нд мэндэлжээ.Тэрээр 1989 онд УБДС-ийг жүжигчин мэргэжлээр, 2001 онд МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Хүүхэд, залуучуудын театрт 1.6 жил ажиллаж байгаад 1991 оноос  УДЭТ руу шилжсэн. Ингээд 2000 оны намар хүртэл драмын театрт ажиллаж байгаад 2001 оноос “Х түц” продакшндаа одоог хүртэл ажиллаж байгаа аж.

Түүний төрсөн өдрөөр олон мянган фенүүд нь төрсөн өдрийн мэндийг хүргэж байгаа бөгөөд хайрт хань Т.Бархүү нь цахим хуудсаараа дамжуулан “Хань минь чамдаа би ямар хайртай гэж сананаа… Чамгүйгээр амьдрана гэж санаанд багтахгүй ээ… Хань минь чамдаа би ямар хайртай гэж бодноо…Хэнд ч энэ үгээ би дахин хэлэхгүй ээ… Хайрт Одноодоо төрсөн өдрийн мэнд хүргэе” хэмээсэн байна.

Олон түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн хайртай жүжигчиндээ уншигчдынхаа өмнөөс төрсөн өдрийн халуун мэндийг хүргэе.

odondd odon

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх