Цус харвалтаас сэргийлье

2017 оны 07-р сарын 24 өдөр, 13 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
pooped-out

Өндөр настан болон зүрх судасны өвчтэй хүмүүс харвалтаас хэрхэн сэргийлж болох вэ?

Цус харвалтын 30% нь зүрхний хэм алдагдлаас болдог байна. 70%-н даралт ихсэх, чихрийн шижин, тамхи татах, холестрин ихдэх, сэтгэл цочирдох зэргээс үүдэж тархинд цус харвадаг байна.

Тодруулбал: Тархины артерийн судасны шохойжиж нарийссан хэсэг дээр бүлэгнэл үүсэж, судас битүүрч, тархи цусан хангамжаар дутагддаг байна. Мөн зүрхний тосгуурын хөндийд бүлэгнэл үүсэж, хүзүүний артерийн судсаар дамжин тархины судсыг бөглөж харвах шалтгаан болдог гэнэ.

Тамхи татдаг хүмүүст ихэвчлэн хүзүүний артерийн судас шохойжиж нарийсдаг бол нарийссан хэсэгт үүссэн цусны бүлэгнэл судасны хананаас ховхорч цусны урсгалаар дамжин тархины судсыг бөглөн харвах аюултай юм.

Дараах шинж тэмдгүүд илэрвэл эмчид хандах хэрэгтэй.

  • Нүүр ам, гар хөлөнд таталт өгөх,
  • Саажилт үүсэх,
  • Биеийн нэг тал мэдээгүй болох,
  • Хараа муудах,
  • Аливаа зүйл хоёр болж харагдах,
  • Толгой эргэх,
  • Дайвалзаж тэнцвэр алдагдаад зогсохгүй гэнэт хүчтэй өвдөх,
  • Хэлж ярихад ам зуураад ирвэл бушуухан тусламж дуудах хэрэгтэй.

Харвасан хүн огиулж, бөөлждөг учраас хажуу тийш нь харуулж хэвтүүлэх хэрэгтэй. Ингэснээр амьсгалын зам чөлөөтэй болох юм.

Урьдчилан сэргийлэхийн тулд, ажлын хэт ачаалал авахгүй байх, стрессээ дор бүр нь тайлж уужирч байх, хэт таргалахгүй байх, архи тамхины хэрэглээгээ багасгах, идэвхтэй хөдөлгөөнтэй байж, дасгал хөдөлгөөн хийж хэвшүүлэх хэрэгтэй. Зүрх судасны өвчтэй чихрийн шижинтэй хүмүүс эмчийн хяналтад тогтмол байх шаардлагатай гэж эмч нар зөвлөдөг байна. Зөвлөгөөг мөрдөж чадваас тархины цус харвалтаас 95% хамгаалж чадах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх