Нийслэлийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан Б.Отгонбаяр гал сөнөөгчийн хувцас 1000 төгрөгийг ой хээрийн түймэр унтрааж байгаа албан хаагчид хандивласан юм. Тэрээр Сэлэнгэ аймгийн Сэргийлэн хамгаалах постод ажиллаж байхдаа өөрөө өмсөж байсан байна. Орон нутагт гарсан ой хээрийн түймрийг унтраахад иргэдийн оролцоо идэвхитэй, хандив тусламж өрнөж байгаа энэ үед өөрийн чадах зүйлээрээ дэмжлэг үзүүлж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж байлаа.
Түүний аав Н.Бат-Өлзий, авга ах Н.Лхагважав нар нь НАХЯ-ны Сэргийлэн хамгаалах гарнизоны жолооочоор тус тус ажиллаж байжээ.