Харшил сэдрэхээс сэргийлэх энгийн аргууд

2017 оны 07-р сарын 21 өдөр, 10 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
getty_rm_photo_of_woman_wearing_allergen_mask

Харшлын үед нэн тэргүүнд хэвшүүлэх зүйл нь амны хаалт болон нарны шил зүүх. Гэхдээ энгийн даавуун маск үр дүнгүй. Харьцангуй нимгэн хэр нь шүүх чадвар сайтай хамрын угалзын хажуу хэсгээр агаар орохооргүй, тусгай маскыг хэрэглэнэ. Нарны шил зүүвэл агаар дахь тоос шууд нүдний салст дээр буухаас хамгаална.

Ургамлын тоос өглөө нар гарахаас эхлэн үд дунд хүртэл агаарт тархдаг. Үдээс хойш ургамлаас тоос ялгарахаа больдог. Тиймээс өглөөнөөс үд хүртэл салхивчаа нээхгүй бол гэрт тоос орж ирэх нь бага. Харшилтай хүмүүс харшил хөдлөнө гэж цааргалалгүй байгаль орчиндоо ойр байж байгальд тархсан төрөл бүрийн бактеритай нүүр тулж байх нь харшлаас сэргийлдэг.

Харшил хөдлөхөөс сэргийлэхийн тулд хамгийн эхэнд ямар ургамлаас харшилж байгаагаа мэдэх хэрэгтэй. Ингэснээр харшилдаг ургамал нь ямар хүнсний бүтээгдэхүүний найрлагад ордог болохыг мэддэг болно.

Тухайлбал,шарилжны харшилтай хүн багваахай, балжингарам цэцгийн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэхэд тохиромжгүй. Мөн айраг уух, түүхий лууван, улаан лооль идэхэд харшил сэдэрдэг учир зайлсхийх хэрэгтэй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх