Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүлэг гаргалаа

2017 оны 07-р сарын 20 өдөр, 17 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gadaadiin irgen

Монгол Улсад хөрөнгө оруулах, бизнес, аялал жуулчлалын зорилгоор ирж буй түр ирэгч гадаадын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан Монгол Улсын хилээр нэвтрэхийг завдсан хэд хэдэн тохиолдлыг Гадаадын иргэн, харьяатын газраас илрүүлээд байна.

Уг үйлдэл гаргасан этгээдийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар албадан гаргаж, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцохыг анхаарна уу.

Иймд хил дээрээс виз хүсч буй гадаадын иргэд виз олгохыг зөвшөөрсөн баримт бичгийг зөвшөөрөл олгох эрх бүхий төрийн байгууллагаас авахыг зөвлөж байна. 

20229207_1678918408794643_2991738845070919292_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх