Хөгжмийн зохиолч Б.Шаравт тусалцгаая

2017 оны 07-р сарын 20 өдөр, 13 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
20117164_476574479360391_8503981622226239296_o

Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав БНХАУ-ын Бээжин хотноо ходоодны хавдрын 2 удаагийн хагалгаанд орж, одоогийн байдлаар эрчимт эмчилгээ үргэлжилж байна. Түүний хагалгаа, эмчилгээний зардалд одоогоор 60 гаруй сая төгрөг зарцуулаад байгаа бөгөөд цаашдын эрчимт эмчилгээний зардалд 100 гаруй сая төгрөг шаардлагатай байна.

Иймээс бидний цөөхөн монголчуудын дундаас төрж гарсан ховорхон авьяас билэгт хүмүүн, дэлхийд данстай хөгжмийн зохиолчийнхоо амь насыг аврах #СэтгэлийнЭгшиг хандивын аянд нэгдэхийг хүсч байна.

Хандивын дансны дугаар: Хаан банк 5028551348
Данс эзэмшигч : Хэнтий аймгийн нутгийн зөвлөл Хөгжмийн зохиолч
Б.Шарав хандивын данс
Жич: Гүйлгээний утга дээр Овог нэр, утасны дугаараа үлдээнэ үү
Холбоо барих утас: 7014-7222, 93119669, 99094464
#СэтгэлийнЭгшигХандивынАян

Нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав мэргэжлийн хөгжмийн бүх төрөл зүйлээр тухайлбал, дуурь, бүжгэн жүжиг, симфони, концерт, оратори зэрэг том хэлбэрийн бүтээлүүдээс эхлэн магтуу, удиртгал, жүжиг, кино, бүжгийн хөгжим, симфони уран сэтгэмж, романс, поп аязууд, дууны уран бүтээл гээд олон зуун бүтээлүүд туурвисан билээ. Түүний бүтээлүүд одоогоор дэлхийн 40 гаруй оронд олон удаа тоглогдсоор байгаа бөгөөд тухайлбал “Замбуутивийн наран” магтуу нь 1985 онд ЮНЕСКО-ийн хөгжмийн шилдэг бүтээлийн санд шалгарч, “Хүүхэн Хутагтын дуулал” бүтээл нь 2002 онд Япон, Солонгос Улсад болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслол, “Хэрлэнгийн домог” бүтээл нь 2005 онд Шведийн Стокгольм хотноо Нобелийн шагнал олгох ёслолын нээлтэнд тоглогдсон зэрэг бахархам жишээ олныг дурьдаж болно.

Хэнтий аймгийн Нутгийн зөвлөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх