Түймрийн голомтод ажиллаж байгаа гал сөнөөгчид болон Онцгой байдлын байгууллагад дэмжлэг үзүүлэх хандив, тусламж Онцгой байдлын ерөнхий газарт тасралтгүй ирсээр байна.
Энэхүү сайн дурын аянд нэгдсэн Монголын хуульчдын холбооны Тамгын газар болон Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны ажилтнууд, Холбооны орон нутгийн салбар зохицуулагчдаас 1000 000 төгрөг хандивласныг өнөөдөр Монголын хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд ОБЕГ-т хүлээлгэн өглөө.