Хүүхэддээ цаг гаргавал сайн аав болж чадна

2020 оны 11-р сарын 24 өдөр, 17 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
aav

Аавууд гэхээсээ илүү ээжүүд бид л хүүхэдтэйгээ зууралдаж, ихэнх цагийг өнгөрөөдөг. Ингэснээрээ аавууд хүүхэдтэйгээ харилцахдаа  хөндий байх , хүүхэд эцэг хоёрын дунд үл ойлголцол амархан үүсч болох юм. Тиймээс аавуудад хандаж дараах зөвлөгөөг бэлдлээ.

-Хүүхэдтэйгээ ярилцах байх хэрэгтэй. Ямар нэг ажлыг хүүхэдтэйгээ хамтдаа хийх нь чөлөөтэй илэн далангүй ярилцах боломжийг олгодог юм шүү.

-Хүүхэддээ зориулж цаг гарга. Амралтын өдрөөрөө хүүхэдтэйгээ хамт тоглон, хүүхдийнхээ яриаг идэвхтэй сонсож, эв хавгүй байсан ч хамтдаа тоглож байвал хүүхэд аз жаргалтай байдаг.

-Хүүхэдтэйгээ хамт олон сайхан дурсамжийг бий болго. Хожим хүүхэд насаа дурсан санахад тэр үе түүний амьдралд нь хүч нэмж байдаг юм шүү.

-Та зориуд зав гаргаж сардаа нэг удаа хүүхдийнхээ цэцэрлэг, сургуулиар очиж анги даасан багштай нь уулзан сэтгэгдлээ солилцон, сургууль цэцэрлэгийнх нь үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаарай. Магадгүй таны санаанд ороогүй зүйлийг ч сануулж болно.

-Хааяа  хүүхэдтэйгээ хоёулхнаа болз. Оройн хоол идэх ч юмуу, явган алхах ч юмуу, тоглоомын газар хамтдаа очих, эсвэл гэртээ хоёулхнаа үлдэж гэр бүлийнхэндээ амтат хоол бэлдэнгээ яриа өрнүүлэх ч бас сайхан л санаа шүү.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх