“Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяны хүрээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс “Сутайн буянт” авто худалдааны төв болон “Авто плаза” ХХК-тай хамтран тус дүүргийн 21-р хорооны нутаг 52-н давааны авто замын өгсөж, урууддаг хэсэгт “Замын аюултай хэсэг” гэрэл ойлгогчтой анхааруулах 2 ширхэг самбар байрлууллаа.
Цаашид зам тээврийн осол, хэрэг ихээр гардаг, гарч болзошгүй эрсдэл ихтэй автозамуудад анхааруулах самбаруудыг байршуулан осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллах юм.