Хэнтий аймгийн Батноров сумын “Норовын хүлэг” уяачдын холбооны 20 жилийн ой, аймгийн “Зүүн бүсийн хурд 2017” наадам 19,20-ны өдрүүдэд болно. Үүнтэй холбогдуулан Батноров буюу Тожил хийцийн 3,2 метр өндөртэй эмээлийн хөшөө мөн 3,4-3,8 метр өндөртэй тамганы хөшөөг сумын баруун хойно Бүрдэн толгой хэмээх газар урлаж байрлууллаа.
Уг хөшөөг “Хэнтий урлан”-гийн уран бүтээлчид бүтээжээ. Хөшөөний нээлтийг сумын баяр наадмаар 2017-07-19-ний өдөр хийхээр төлөвлөж байна.