Өнөөдөр буюу долдугаар сарын 16-ны 13 цагийн үед Сонгинохайрхан дүүрэгт ноцтой осол гарчээ.
Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Баянхошууны тойрог замын зорчих хэсэгт 40 тонны чингэлэг машин дээр унаж уг машинд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг ирүүлснээр Нийслэлийн Аврах ангийн ээлжийн бүрэлдэхүүнийг очиход Рrius 11 загварын автомашины урд хэсгийг 40 тонны чингэлэг дарсан байдалтай, машин дотор нь 7 сартай-36 настай иргэд нар төмөр хийцэд хавчуулагдсан байсан байна.
Камаз маркийн автокранийг ашиглан чингэлгийг өргөж холдуулсан байна.
Рrius 11 автомашин дотор байсан иргэдийн хөлний хэсэг дарагдсан байсныг шуурхай арга хэмжээ авч аврах багаж хэрэгсэл ашиглан машинаас гаргаж 16 настай эрэгтэй, 36 настай эрэгтэй нарын зүүн хөл гэмтсэн, 7 сартай хүүхэд битүү гэмтэл авсан байсныг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.