Иргэдийг Туул голын усанд осолдож эрүүл мэнд амь насаараа хохирохоос урьдчилан сэргийлж нийслэлийн Онцгой байдлын газраас өдөр бүр завьт эргүүлийг Баянзүрхийн 20 дугаар хороо Гачууртаас Баянзүрхийн гүүр, Маршалын гүүрнээс Яармагийн гүүр хүртэл ажиллуулж байна. Энэ үеэр голын усанд осолдсон тохиолдол гараагүй, эргүүлээр ажиллаж байх хугацаанд усанд осолдох гэж байсан 3-11 насны 3 хүүхдийг аварч эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн байна.
Баяр амралтын өдрүүд олон хоног үргэлжилж байгаа тул иргэд Туул голын эрэг дагуу амрахдаа бага насны хүүхдийг хараа хяналттай байлгаж, аюулгүй байдлаа хангаж, голын усыг автомашинтай гатлахгүй байх, баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжүүлж байна.
Голын усны ослоос сэрэмжлүүлж байна
2017 оны 07-р сарын 13 өдөр, 16 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )