​​​​​​​​​ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ дэвшүүлжээ

2017 оны 07-р сарын 09 өдөр, 19 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
putinmm

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН ЭРХЭМСЭГ
НОЁН ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ТАНАА

Улаанбаатар хот

Хүндэт ноён Х. Баттулга Танаа,

Ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдсонтой холбогдуулан Танд чин сэтгэлийн баяр хүргэж буйг минь хүлээн авна уу.

Манай хоёр орны харилцаа нь найрсаг, сайн хөршийн уламжлалт шинж чанарыг агуулж байдаг билээ. Бид харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. Чингэх нь Орос, Монголын ард түмнүүдийн язгуур эрх ашигт бүрэн нийцэх болно.

Танд эрүүл энх, сайн сайхан, төрийн өндөр албандаа амжилт гаргахыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн,

​​​​​​​​​ОХУ-ын Ерөнхийлөгч
В.Путин

Москва хот, Кремль
2017 оны 7 дугаар сарын 8-ны өдөр

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх