Бүх хүүхдийн мөнгийг бүрэн шилжүүлж дуусгана

2017 оны 07-р сарын 06 өдөр, 16 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mungu

“Маргааш (2017.07.07)-ийн дотор бүх хүүхдийн мөнгийг дансанд нь шилжүүлж дуусгана” гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат  хэллээ.

Оны эхнээс хойш долоон сар мөнгөө аваагүй байсан 403 мянган хүүхдийн мөнгийг өнөөдөр нөхөн олгож дуусах бөгөөд үүнд шаардагдах 48.4 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад шилжүүлсэн байна. Харин өмнө нь нь мөнгөө авч байсан 600 гаруй мянган хүүхдийн долоодугаар сарын мөнгө /18.7 тэрбум төгрөг/-ийг маргаашийн дотор бүрэн олгож дуусах юм.

Олон данс руу мөнгө шилжиж байгаа учир гүйлгээний хувьд бага зэргийн хүндрэл гарч байгаа юм байна.

Шинээр төрсөн хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч нар нь маргаашийн дотор өөрт хамгийн ойр байгаа банкинд очиж өргөдлөө гарган, данс нээлгэж хүүхдийн мөнгөө авах бүрэн боломжтой юм.

Сүүлийн хэдэн жил хасах үзүүлэлттэй байсан эдийн засаг сэргэж 4.2 хувийн өсөлттэй гарч, төсвийн орлого 500 гаруй тэрбум төгрөгөөр давж биелсэн учир Засгийн газар бүх хүүхдэд “Хүүхдийн мөнгө” олгоход зориулж 100 тэрбумыг нь зарцуулж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 4 сэтгэгдэлтэй
  1. зочин
     (202.70.46..***)
    2017/07/07 06:54

    2016 oni vldegdel mongiig yah yum boloo nohoj olgohuuu

    (0) (0)
  2. Anonymous
     (139.5.219..***)
    2017/07/06 23:29

    Zowhon 7sarin mongoo ogch bgaa yum uu

    (0) (0)
  3. Anonymous
     (139.5.219..***)
    2017/07/06 23:29

    2016oni ogoogui mongoo nohoj olgoj bgaa yumuu

    (0) (0)
  4. zochin
     (202.179.25.***)
    2017/07/06 17:10

    7-n sar bish l bna sh de

    (0) (0)