Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн “Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний баг”-ийг танилцуулж байна

2017 оны 07-р сарын 05 өдөр, 17 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ааааааааааа1

УНТЭ дээр Бөөр болон Элэг, Ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах үндэсний багууд төвлөрөн ажиллаж буй бөгөөд эдгээр багуудын эмч мэргэжилтэн боловсон хүчинд тулгуурлан тоног төхөөрөмж, багаж хэрэглэлээр хангагдсан оношлогоо, эмчилгээ сувилгаа, хяналтын нэгдсэн үйл ажиллагааны суурь тавигдсан билээ. Эдгээр багуудын үйл ажиллагаа нь тогтмол, нийтэд хүрэлцээтэй, нэгдмэл зорилго удирдлагатай байж, гадаадын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг эрхтэн шилжүүлэн суулгах төв, институттэй хамтран ажиллах, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ хийх, эрдэм шинжилгээ, сургалт судалгаа, мэдээллийн нэгдсэн сан байгуулах зэрэг олон талт үйл ажиллагааг нэгтгэж байхын тулд тус эмнэлэг дээр 2012 онд Эрхтэн шилжүүлэн суулгах төвийг байгуулсан. Ингээд Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний багуудыг танилцууж  байна.

                                                               Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг

Монгол улсад анх 1996 онд бөөр шилжүүлэн суулгах баг байгуулагдсан. Англи улсын иргэн проф Морис Слапак, DHL компаний захирал асан Девид Аллан нарын санхүүгийн дэмжлэгтэйгээр БНХАУ, Тайланд, Финлянд, Англи улсад багийн гишүүд болох 14 эмч, сувилагч нар бөөр шилжүүлэн суулгах мэс засалд суралцсан.БНСУ-ын KOICA олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 250000 америк долларын үнэ бүхий эд нийцлийн болон дархлаа дарангуйлах эмийн тун үздэг лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлсэн.

Одоогийн байдлаар 136 хүнд бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хийсэн байна. Үүнээс  12-г нь цогцосны донороос бөөр шилжүүлэн суулгасан.  Харин 2016 оны шинэ жилийн дараа 2 цогцосны донороос 4 бөөр, нэг элэг шилжүүлэн суулгасан байна.

      Элэг шилжүүлэн суулгах үндэсний баг

БНСУ-ын Асан төвтэй хамтын ажиллагаа. 2009 оноос БНСУ-ын Сөүл хотын АСАН төвийн элэг шилжүүлэн суулгах багтай хамтран ажиллаж, профессор S.G.Lee болон түүний багийнхантай Монгол улсын элэг шилжүүлэн суулгах баг нь 2011 оны 9 сард анх удаа амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хамтарч амжилттай хийж гүйцэтгэсэн. Одоогоор нийт 36 үйлчлүүлэгчид амьд донороос элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хийж гүйцэтгээд байна.

2007 онд Английн иргэн профессор Морис Слапакийн дэмжлэгтэйгээр багийн анхны 2 гишүүн Финлянд улсад, Герман улсад элэг шилжүүлэн суулгах мэс заслын арга техникд суралцсан.

Одоо уг баг нь нийт 30 гаруй гишүүнтэй, эдгээр гишүүд АНУ, БНСУ, Австри, Финлянд улсад урт богино хугацаагаар элэг шилжүүлэн суулгах мэс заслын арга техникт суралцсан.

       Ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах үндэсний баг

Ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах баг УНТЭ-ийн Ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах баг 2010 онд байгуулагдсан. 2010 оноос БНСУ-ын Католикын их сургуулийн Гэгээн Мари-ийн эмнэлэг дээр 1-3 сарын хугацаатайгаар эмч, сувилагч, инженер зэрэг давхардсан тоогоор 25 хүн Ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээний арга техникт суралцсан байна.

2014 онд анхны тохиолдол амжилттай болсон бөгөөд 2016 онд 4 дэх  тохиолдлыг УНТЭ-ийн эмч нар бие даан амжилттай хийсэн билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх