Ерөнхий сайдын ивээл дор Олон улсын Эрхтэн шилжүүлэн суулгалтын хурал болно

2017 оны 07-р сарын 05 өдөр, 10 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
19748054_10158928711735453_949170583_o

Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдах “Эрхтэн шилжүүлэн суулгалтын хүний нөөцийг чадавхижуулах нь” Олон улсын хоёрдугаар хурал энэ сарын 9,10-ны өдрүүдэд Blue Sky цамхагт болох гэж байна.
Энэхүү хурлыг Эрхтэн шилжүүлэн суулгалтын Монголын холбоо, ЭМЯ, УНТЭ, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгалтын нийгэмлэг (TTS), Солонгос улсын эрхтэн шилжүүлэн суулгалтын нийгэмлэг (KST), Япон улсын эрхтэн шилжүүлэн суулгалтын нийгэмлэг (JST), Vitallink, Raphael International байгууллагууд хамтран зохион байгуулж байгаагаар илүү онцлогтой.
Хуралд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ, Засгийн газрын гишүүд, ЭМЯ-ны удирдлагууд, ДЭМБ-ын суурин төлөөлөгч,  эрдэмтэн, эмч мэргэжилтэнүүд оролцохоос гадна БНСУ, АНУ, Их Британи, ОХУ, БНХАУ, Энэтхэг зэрэг нийт 25 орны эрдэмтэн, судлачид  оролцож, эрхтэний донор болон эрхтэн шилжүүлэн суулгалттай холбоотой эрхзүйн зохицуулалт, бүтэц, олон улсын байгууллагын бодлого, удирдамжуудыг хэлэлцэх аж.
Манай улс 1996 онд хамгийн анх бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийж байсан. Түүнээс хойш 136 бөөр, 36 элэг, 4 үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг хийгээд байна. Мөн зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг гахайн дээр амжилттай туршаад явж байна. Монголын эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын багууд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн төдийгүй сүүлийн үеийн дэвшилтэт технологи, инновацийг эх орондоо нутагшуулахын төлөө зорьж байгаа юм байна.
Хурал хоёр өдөр үргэлжилэх бөгөөд эхний өдөр буюу 7 дугаар сарын 9-ний өдөр нэгдсэн хуралдаан болох бөгөөд манай орны хувьд эрхтэн шилжүүлэн суулгахад үндсэн бүрэлдэхүүн, Засгийн газраас ямар зохицуулалт хийдэг, донорын үндсэн бүртгэл гэж юу болох, эрхтэнийг хэрхэн хуваарилах ёстой, Тархины үхэл гэж юу вэ, Азийн орнууд донорын бүртгэлийг хэрхэн хийдэг талаар нийтлэг сэдвүүдээр 15 лекц тавигдана.
Харин хулын хоёр дах өдөр буюу 7 дугаар сарын 10-ны өдөр бөөр, элэг, цус төлжүүлэгч үүдлийн эс, зүрх шилжүүлэн суулгалттай холбоотой 4 салбар хуралдаан дөрвөн танхимд болно. Мөн эрхтэний донор сурталчилах үйл ажиллагаа тус тус зохион байгуулагдана.
Энэ өдрийн онцлох гол арга хэмжээний нэг нь Олон улсын байгууллагуудтай хамтран 7 дугаар сарын 10-ны өдрийн 16 цагт хэвлэлийн бага хурлыг зохион байгуулах аж. Сонирхсон хэн бүхэн энэ хуралд хамрагдах боломжтой юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх