Голд живж байсан 11 настай хүүхдийг аварлаа

2017 оны 07-р сарын 02 өдөр, 19 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
19554149_1488138657908952_6518909684905977470_n

Иргэдийг Туул голын усанд осолдож эрүүл мэнд амь насаараа хохирохоос урьдчилан сэргийлж нийслэлийн Онцгой байдлын газраас өдөр бүр завьт эргүүл ажиллаж байгаа.
Завьт эргүүлийн бүлэг 2017 оны 07сарын 01-ний өдөр эргүүлээр явж байхад нь Хан-Уул дүүргийн 4-р хороо Вива сити хорооллын харалдаа туул голд хүүхэд усанд живж байхтай таарсан байна. Аврагчид шуурхай ажиллаж хүүхдийг уснаас гаргаж эмнэлгийн анхны тусламж үзүүлжээ. Биеийн байдал хэвийн болсны дараа 11 настай эмэгтэй хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэн өгөв гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх