Долдугаар сарын 9-нд дахин санал хураалт явагдана

2017 оны 06-р сарын 27 өдөр, 12 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
songuuli

СЕХ-ноос ээлжит мэдээллээ хийлээ. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “1,357,788 сонгогч буюу 68.27 хувь нь санал хураалтад оролцсон. Сонгуулийн дүнгийн талаар авч хэлэлцлээ. Хамгийн сүүлийн хэсгийн дүн өнөөдөр өглөө 09.00 цагт ирсэн. Говь-Алтай аймгийн Цогт суманд асуудал гарсан. Цагдаагийн байгууллагын шалгалтаар Юнителийн сүлжээг тасалсан байсан. Тиймээс яаралтай арга хэмжээ авч өглөө 09.00 цагт мэдээгээ авч дуусгалаа.

Санал хураалтын дүнг СЕХ-ноос танилцуулж байна.

МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 411748 санал 30.32 хувь

АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 517478 санал 38.11 хувь

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 409899 санал 30.19 хувийн санал авчээ.

Дахин санал хураалт явуулах шийдвэр гаргалаа. Санал хураалтыг долдугаар сарын 9-ны өдөр явуулахаар болсон. Гадаадад байгаа монголчуудын саналыг долдугаар сарын 4-нд явуулна. Өнөөдрөөс эхлэж, дахин санал хураалтын бэлтгэл ажилдаа орж байна.

Дахин санал хураалтад 7.2 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан. Үүнийг Засгийн газраас шийдүүлнэ. Техникийн тооллогыг 50 хувьд нь хийсэн. Одоогоор сонгуультай холбоотой ямар нэгэн гомдол ирээгүй байна” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх