-Зуны дунд улаан морь(бага) сар, 4 ногоон мэнгэ, төмөр суудалтай.
-Аргын тооллын 6 сарын 25. Ням (Адьяа) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 1, харагчин хонь, өглөгт охин-6 од, огторгуй суудал, 6 цагаан мэнгэ, хүчин төгсөхийн барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:54-20:55.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул нас ахар болох цээртэй.
-Туулай, гахай, хонь, луу жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр жилтэн сөрөг муу.
-Мод тарих, худаг гаргах, газар хагалж уринш хийх, замд гарах, зөөлөн үйл, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, үр тариа цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, бурханд залбирах, хониноос ашиг шим авах, барилга барих, мал гадагш өгөх, ажилчин авах, хурим найр хийх, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээхэд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах төөнөх, бэрийн үйл, шинэ хувцас эсгэх, ном сонсох, үхэгсдийн үйл, бурхан шүтээн тахихад муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
Зурхайч Д.Цогтбаатар