БСШУСЯ, “Монголын багш нарын холбоо”-той хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр /2017.06.23/ үзэглэлээ.
Санамж бичигт БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, “Монголын багш нарын холбоо”-ны Ерөнхийлөгч Б.Жадамбаа нар гарын үсэг зурсан юм. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд боловсролын үйлчилгээний чанар, үр дүнг дээшлүүлэх, багшийн хөдөлмөрийг дээдэлж, тэдний бүтээлч санаачлагыг дэмжих зорилгоор Монгол Улсын БСШУСЯ, “Монголын багш нарын холбоо” дараах чиглэлээр хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичгийг Улаанбаатар хотноо байгуулав. Тухайлбал, бүх шатны сургуульд багш нарыг тогтвортой хөгжүүлэх, ялангуяа байгаль шинжлэлийн хичээлийн сургалтын чанарыг сайжруулах, дэмжих, чиглэлээр байнга хамтран ажиллахаар санамж бичигт тусгажээ. Түүнчлэн жагшаа дээдлэх, багшийн ёс зүйн чиглэлээр төрийн зарим чиг үүргийг холбоогоор гүйцэтгүүлэх асуудлыг судлах, төсөл хөтөлбөр, ажлын хэсэгт багш нарын холбооны төлөөллийг оролцуулахыг дэмжиж ажиллах зэрэг заалтууд тус тус багтжээ.