ЭХЭМҮТ-ийн эмчид хоёр жилийн ял оноолоо

2017 оны 06-р сарын 22 өдөр, 16 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1498119153_146519575157551ce7a81ae

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эх барих, эмэгтэйчүүдийн эмч ажилтай Б.У нь  2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэн Г.Г-д соруурын аргаар үр хөндэх мэс ажилбар хийх үедээ өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Г.Г-н бие махбодид нь хүнд гэмтэл учирсан байна. Уг хэрэгт Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэнэ сарын 22-ны өдөр буюу өнөөдөр хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг  2 жилээр хасаж, 2 жилийн хорих ял оногдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу 2 жилийн хорих ялыг тэнсэн, хянан харгалзаж шийдвэрлэсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх