ФОТО: “1008 айлын орон сууц” буюу “НОГООН НУУР ” орон сууц цогцолбор НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ цогцоор нь ШИЙДНЭ

2017 оны 06-р сарын 22 өдөр, 15 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Untitled21

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Түр оршин суух 1000 айлын орон сууц” буюу “НОГООН НУУР ” орон сууцны барилгын шав тавих  ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо.

Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Гадаад Харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, УИХ-ын гишүүн С.Батболд, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, БХБ-ын төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар болон бусад зочид төлөөлөгчид , бүтээн байгуулалтад гар бие оролцон ажиллах залуучууд, оршин суугч иргэд  оролцлоо.

Арга хэмжээг нээж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлсэн үгэндээ “”Нийслэлийнхээ иргэдийг ая тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх үүднээс олон арга хэмжээг авч ажиллаж байна. Үүний нэг болох “Түр оршин суух 1000 айлын орон сууц”-ны хороолол буюу “Ногоон нуур” орон сууцны шавыг тавих ёслол  өнөөдөр болж байна.

Нийслэл хотод маань тулгараад байгаа хамгийн хүндрэлтэй нэг зүйл бол агаарын бохирдол,  үзэгдэж харагдахгүй байгаа орчны бохирдол юм. Монгол улсын Засгийн газар Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба хамтарч энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд олон арга хэмжээг авч ажиллахаар зорин ажиллаж байна. Эдийн засаг хүнд байгаа хэдий ч бид агаарын бохирдлыг бууруулах үүднээс цахилгааны төлбөрийг тэглэсэн. Төр засаг мөнгөгүй ч байлаа ч иргэд маань эрүүл байх ёстой юм. Тийм учраас бид энэ мэт арга  хэмжээнүүдийг цаашид авсаар байна. Өнөөдөр ийнхүү шаваа тавьж буй 1008 айлын орон сууцанд 1008 хашаа, байшинд амьдарч байсан иргэд нүүж орно. Бид цаашид монгол улсын засгийн газарт үзүүлж буй буцалтгүй тусламжийг зөвхөн нийслэлийн иргэдийг ая тухтай амьдрах бололцоог хангах ажлыг хийнэ. ” хэмээлээ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд  “Миний бие ажлаа хүлээж авсан өдрөөс л эхлэн гэр хорооллыг дахин төлөвлөх ажилд онцгой анхаарч ирсэн бөгөөд гэр хорооллыг дахин төлөвлөн хөгжүүлж, иргэдийг орон сууцжуулах асуудал дээр бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.

Одоогийн байдлаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 24 байршлыг төсөл хэрэгжүүлэх 75 хэсэгчилсэн талбайд хуваасан бөгөөд эдгээр нь нийт 1506.1 га талбай, 16109 нэгж талбарыг хамарч байгаа. Энэ нь нийт гэр хорооллын нутаг дэвсгэрийн 14 хувь, хүн амын 9 хувийг хамарч байгаа гэсэн үг юм.

Дээрхи 1506.1 га талбайд одоогийн байдлаар 34 компани төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж байна.  Дахин төлөвлөлтийн 18 байршилд дэд бүтцийн ажлыг шийдвэрлэх зорилгоор улс болон нийслэлийн төсвийн хөрөнгөөс нийтдээ 140 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн.

Цаашид бид 24 байршлын 75 хэсэгчилсэн талбайг жижиглэн дахин хуваах бодлого баримталж ажиллана. Зарим компаниудад тэдний санхүүжилтийн эх үүсвэр, техник хэрэгсэл, боловсон хүчний нөөц боломжоос давсан их хэмжээний талбай хариуцуулсанаас хамааран гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсвийн хэрэгжилт удааширч газраа чөлөөлсөн иргэд хохирох асуудал гарч байгаа бөгөөд үүний улмаас иргэд амьдрах байргүй гудамжинд гарах хүртэл нөхцөл байдал үүсч байсан.

Өмнөх удирдлагуудын үед гарсан бодлогын алдаанаас хамаарч бий болоод буй алдаа дутагдлуудыг засч залруулах гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцогч талууд хүлээсэн үүргээ биелүүлэх, тэр дундаа газраа чөлөөлсөн иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах зэрэгт өнөөдөр бидний барихаар шавыг нь тавьж буй “Түр оршин суух 1000 айлын орон сууц”-ны хороолол онцгой ач холбогдолтой байх болно.” хэмээлээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү ” Түр оршин суух 1000 айлын орон сууц” буюу “НОГООН НУУР ” орон сууцны барилгын ажил өнөөдөр албан ёсоор эхэлж байна.

“Түр оршин суух 1000 айлын орон сууц”-ны барилгын  төслийг хэрэгжүүлэхэд Хотын захиргаанаас  газрын асуудлыг шийдвэрлэсэн бол Барилга, хот байгуулалтын яам энэ төсөлд барилга байгууламж, дэд бүтцийн төлөвлөлтийн асуудлыг шийдвэрлэн оролцож байна.

Энэ ажлын хүрээнд нийт 5.3 га газарт иж бүрэн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд эхний ээлжийн 3.8 га газарт 1008 айлын орон сууц, 960 хүүхдийн сургууль, авто машины зогсоол, авто болон явган хүний зам, тоглоомын талбай, ногоон байгууламжийг иж бүрнээр нь БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барьж байгуулахаар төлөвлөсөн.

Одоо зогссон байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн 24 байршлын асуудлыг БНХАУ-ын буцалтгүй тусламж болох хоёр тэрбум юанийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр болсон.

Цаашлаад Баянхошууны зүүн, баруун салаа, Сүхбаатар дүүргийн Хандгайт, бэлх, сэлх, 61-ийн гарам, Гачуурт, Дарь-Эх зэрэг алслагдсан дүүргүүдийн цэвэр усны шугамыг төвийн шугамтай холбох, дулааны шугамыг татах зэргээр төлөвлөгөөгөө боловсруулсан” хэмээв.

Нийслэлийн Гэр хороолын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар “ Түр оршин суух 1000 айлын орон сууц” буюу “НОГООН НУУР ” орон сууцны барилгын ажил шав тавих ёслолын үйл ажиллагааг Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас зохион байгуулж байна.

Дахин төлөвлөлтийн хүрээнд 70 мянган айлын орон сууц баригдана. Өнгөрсөн хугацаанд 3000 айлын орон сууц ашиглалтанд орсон. Энэ жил 2000 айлын орон сууцыг ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн байна. Үүнтэй холбогдуулан шугам сүлжээний асуудлуудыг шийдсэн. Энэ ажлыг  БНХАУ-ын хоёр тэрбум юанийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ. 2020 он гэхэд 20 мянган айлын орон сууц ашиглалтанд орно гэсэн тооцоо байна

Түр оршин сууршихн 1000 айл орон сууц төслийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Өвөрмонголын өртөө засаг орны Бугат хотын захиргаа хэрэгжүүлнэ. Төсөлд төлөвлөлтийн талбайд одоо суурьшиж байгаа 113 нэгж талбарыг эзэмшигч, өмчлөгчид газраараа барьцаалан эхний ээлжийн орон сууцанд орох бүрэн боломжтой юм” хэмээв.

“1008 айлын орон сууц”-ны 50 хувийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж газраа чөлөөлсөн иргэдийн өөрсдийн орон сууцандаа ортол түр суурьшуулах зорилгоор ашиглахаар төлөвлөж,  үлдэж буй орон сууцны 50 хувийг Нийслэлийн агаарын бохирдолт хамгийн өндөртэйд тооцогддог 1, 2-р бүсийн гэр хорооллын 182616 өрхийг ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрөө “Нийслэлийн агаарын блхирдлыг бууруулах орон сууцны сан”-ийн дэмжлэгээр төлүүлэн орон сууц авч буй иргэдэд зориулан ашиглахаар болжээ.

123

123

123

123

123

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Зочин
     (43.242.241.***)
    2017/06/22 16:49

    Сайхан мэдээ байна. Агаарын бохирдлыг бууруулахаар аман яриа ажил болж байгаад баяртай байна. Та бүхэндээ ажлын амжилт…

    (0) (0)