Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, орон сууцны 24 дүгээр байрны баруун урд талд байрлах хүүхдийн тоглоомын талбайн газар дээр тус дүүргийн 2 дугаар хорооны цогцолбор барилга барихаар 2014 онд газар олгож, сарын өмнөөс барилгын ажлыг эхлүүлээд байсан. Тэгвэл уг газрыг нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 16 өдрийн А/448 захирамжаар хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын тамгын газраа тус газрыг нөхөн сэргээх ажлыг хийж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
Тоглоомын талбайд олгосон газрыг хүчингүй болголоо
2017 оны 06-р сарын 19 өдөр, 18 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )