Бурхан дээрэмдсэн бүлэг этгээдийг баривчиллаа

2017 оны 06-р сарын 19 өдөр, 11 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
19225148_737181813155060_918209309106492037_n

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх газар, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газар, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид их хэмжээний хохиролтой дээрэмдэх гэмт хэргийг мэргэжлийн өндөр ур чадвар гарган илрүүллээ.

Хэнтий аймгийн Чингис хотод оршин суух иргэн Г-ийн гэрт үл таних хоёр хүн дайран орж, гэрийн эздийг айлган сүрдүүлж, XV-XVI зууны үед хамаарах хосгүй үнэт “Сармагчин дүртэй бурхан”-ыг дээрэмдэн авч явсан байна. Уг хэргийг 1987-1990 онд төрсөн, Улаанбаатар хотод оршин суух хаягтай Н, Э, А нар бүлэглэн үйлдсэн болохыг цагдаагийн алба хаагчид хамтран шуурхай илрүүлж, холбогдох ажиллагааг хийж байна.

Энэхүү бурхынг ганеш гэж нэрлэдэг бөгөөд эд баялаг, аз жаргал, амжилт авч ирдэг заан толгойт бурханы хувилгаан бичин дүрт бурхан аж. Хохирогч Г-ийн гэр бүлийнхэн уг бурханыг 400 гаруй жилийн өмнөөс удам дамжин шүтэж ирсэн талаараа мэдүүлжээ.

Сэжигтэн Н, Э, А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт шалгаж байна.

19148925_737181809821727_2071069387496858131_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх