Урин дулаан, амралт зугаалгын улирал эхэлж, хүн бүр хайртай гэр бүл, дотнынөхөд, хамт олонтойгоо хамт хөдөө орон нутаг, зусланг ихээр зорьж, нийслэл хотоос хөдөө орон нутаг, орон нутгаас нийслэл хотыг зорих тээврийн хэрэгсэл, иргэдийн тоо эрс нэмэгддэг.
Улсын хэмжээнд 2017 оны эхний 5 сарын байдлаар Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 644 гэмт хэрэг бүртгэгдэж, үүний улмаас 147 хүний амь нас хохирч, 446 хүн хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн байна.
Зам тээврийн гэмт хэрэг, осол урьд онуудаас буурсан эерэг үзүүлэлт гарч байгаа боловч орон нутагт үйлдэгдэж байгаа зам тээврийн осол, хэрэг хангалттай түвшинд буурахгүй, түүнчлэн нийт гарсан гэмт хэргийн 331 буюу 51,4 хувь нь, амь нас нь хохирсон хүний 122 буюу 82 хувь нь, гэмтэж бэртсэн хүний 197 буюу 44 хувь ньорон нутгийн чанартай автозамд бүртгэгдсэн байна. Дээрх тоон үзүүлэлтээс харахад орон нутагт бүртгэгдсэн хэрэг 23,5 хувиар, амь нас нь хохирсон хүний тоо 54,4 хувиар, гэмтсэн хүний тоо 13,2 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Иймд Хууль зүй, дотоод хэргийн яам, МУ-д Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар хамтран улсын болон ороннутгийнавтозамдгарчбайгаазамтээврийносолхэргийгбууруулах, үүнээсүүдэлтэйнасбаралт, гэмтлийгбагасгах, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяныг улсын хэмжээг өнөөдрөөс эхлэн 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 4 сарын хугацаатайгаар зохион байгуулахаар эхлүүлж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд Цагдаагийн Ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр, МУ-д Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Л.Нямгэрэл, ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн цагдаагийн хурандаа А.Даваасүрэн, Автотээврийн үндэсний төвийн Тэргүүн дэд захирал Ж.Эрдэнэбаатар, Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул болон албаны бусад удирдлагууд, хот хоорондын зорчигч тээврийн үйчилгээ үзүүлэгч байгууллагууд, Монголын Чопперчдийн холбоо, Brigada club, Pajero club, ZVW30 club-ын залуус оролцлоо.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжид зам тээврийн ослыг бууруулахын тулд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх зөрчлийн илрүүлэлтийг сайжруулж, хамгаалах бүс, хамгаалах малгай, хүүхдийн нэмэгдэл суудлыг хэрэглээг нэмэгдүүлэхийг анхааруулсан байдагтай холбоотойгоор дээрх асуудалдголлонанхаарчхяналт, шалгалтухуулга, сурталчилгаа, урьдчилансэргийлэхажлынүрнөлөөгнэмэгдүүлэхэд анхаарч ажиллах юм.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөнд соёл, дэг журамтайоролцох,зам тээврийн осол хэрэг, гэмтлээс урьдчилан сэргийлэх асуудал нь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, иргэн бүрийн эрхэм үүрэг юм.
Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өөрийн болон хайртай хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, бие биендээ хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.