Харшлын сорилыг үнэ төлбөргүй тавиулаарай

2017 оны 06-р сарын 12 өдөр, 16 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
19142070_1129499077181589_870863773_n

Урин дулаан болохтой зэрэгцээд ургамлын харшил дэлгэрдэг. Бороо хур багатай шатам халуун өдрүүд үргэлжилж байхад улиасны унгарил хамар ам сэрвэгнүүлэн харшлыг дуудна. Харшилтай хүмүүст дуулгахад,харшлын сорилыг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй тавьж эхэлжээ. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт харшлын сорил тавьж байна. Уг сорилд нийгмийн даатгал төлсөн хүн бүхэн үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.

Өглөөний 08.30 цагаас 17.00 цаг хүртэл бүх насныханд сорил тавина. Астматай хүмүүст даатгалаар шинжилгээ хийж байгаа аж. Иргэдэд сануулахад, даатгуулагч бүр улиралд 165000 төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн үйлчилгээ авах эрхтэй.

Хэрэв тэр эрхээ эдэлсэн тохиолдолд хувиасаа мөнгө төлөхийг анхааруулж байна. Өөрөөр хэлбэл та улиралдаа улсын эмнэлэгт хандаж даатгалаараа үйлчилгээ аваагүй бол үнэ төлбөргүй харшлын сорил тавиулах эрх үүснэ.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь Засгийн газрын ордны баруун талд Үндэсний түүхийн музейн хойно байрлаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх