Өнгөрсөн сард ипотекийн зээлээр 722 хүн байртай болжээ

2017 оны 06-р сарын 12 өдөр, 16 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
19114717_1129490330515797_1094818673_n
Бэлэн мөнгөөр орон сууц худалдан авах боломжгүй хүмүүс ипотекийн зээлээр байртай болж буй. Энэ бол залуу гэр бүл,орлого багатай хүмүүст ач тусаа өгч байгаа. Засгийн газар болон Монголбанкнаас өнгөрсөн тавдугаар сард нийт 50.5 тэрбум төгрөгийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн эх үүсвэрийг банкуудад олгосон байна. Дээрх эх үүсвэрээр 722 иргэний зээлийн хүсэлтийг шийдвэрлэжээ. Үүнээс 265 иргэний 15.9 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг Монголбанк өөрийн өмчлөлийн ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн төлбөрөөс олгожээ. Түүнчлэн төсөвт тусгасны дагуу Засгийн газар 457 иргэний 34.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг олгосон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх