Шөнийн гудамжийг камержууллаа

2017 оны 06-р сарын 10 өдөр, 19 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
a6ffdb30866b6c02e4dce7876dad1cc4

Нийслэлийн Мэдээллийн технологийн газар Нийслэлийн цагдаагийн газартай хамтран гэрэлт шөнийн гудамж буюу Циркийн уулзвараас 45 дугаар сургуулийн уулвар хүртэлх замд нийт 9 цэгт хяналтын 17 камер суурилуулсан. Тодруулбал, эргэдэг хөдөлгөөнт камер 2, чиглэлийн камер 15-ыг сурилуулаад байна. Эдгээр  хяналтын камерыг ашиглаж  Нийслэлийн цагдаагийн газар хяналт тавьж ажиллах юм. Мөн гэрэлт шөнийн гудамжид нийслэлийн Мэдээллийн технологийн газраас Kewiko компанитай хамтран үнэгүй, хөдөлгөөнт интернэтийн бүс байгуулах зорилгоор wifi төхөөрөмж суурилуулсан байна. Тиймээс орчин үеийн дэвшилтэт техник технологи бүхий гудамжинд иргэд айх аюулгүй, амарч зугаалах бүрэн боломжтой гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх