Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2017.06.09/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайдыг томилох тухай байлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БСШУС-д нэр дэвшигчийг томилуулах саналаа танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсний дараа академич Г.Чулуунбаатарыг БСШУС-ын сайдаар томилох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 94.2 хувь нь дэмжин Г.Чулуунбаатарыг БСШУС-ын сайдаар томиллоо.