Домогт сансрын нисэгч Базз Олдрин маргааш Монголд ирнэ

2017 оны 06-р сарын 07 өдөр, 17 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bbb

АНУ-ын сансрын нисэгч, дэлхийн сансар судлалд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан домогт Базз Олдрин маргааш Монголд ирнэ. Тэрээр 1969 онд “Аполло-11” хөлгөөр саран дээр анхлан хөл тавьсан бөгөөд олон жил НАСА-д сансрын нисэгч, инженерээр ажилласан билээ. Сансрын институт байгуулж,сансар судлал, Ангараг гаригийг судлаж байгаа түүнтэй УИХ-ын гишүүн,”Шинэ Монголын төлөө” төрийн бус байгууллагын тэргүүн Л.Болд АНУ-д ажиллахдаа уулзаж Монголд урьжээ. Уулзалтын үеэр “36 жилийн өмнө сансрын нисэгч Ж.Гүррагчаа “Союз 39” хөлгөөр сансарт ниссэн үйл явдал нь Монгол Улсын хөгжилд томоохон түлхэц болсон. Манай улс сансар судлалын хамгийн орчин үеийн ололт дэвшлийг эзэмшихийн төлөө манай байгууллага тодорхой ажил санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллах болно” гэдгээ Л.Болд илэрхийлсэн байна.

Үүний хариуд доктор Базз Олдрин “Монгол Улс сансрын дараагийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх санал, санаачилга гаргаж байгаад талархан хүлээн авч байгаагаа хэлээд манай Сансрын институт энэ чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна“ хэмээн мэдэгдсэн байна.

Монголд хийх айлчлал,уулзалтын үеэр Базз Олдрин амьдралын түүх болон залуу хойч үеийг үлгэрлэн дагуулж, урам зориг өгөх лекцийг “Shangri La Mall”-д унших юм. АНУ-ын домогт сансрын нисгэгчтэй Монголын сансрын нисэгч Ж.Гүррагчаа айлчлалын турш хамт байлцах юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх