Залаатын аманд гарсан түймрийг цурманд орууллаа

2017 оны 06-р сарын 06 өдөр, 11 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
zalaat

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Богд уулын Залаатын аманд өчигдөр 14:58 цагт ой хээрийн түймэр гарч байсан гэсэн дуудлага иржээ. Дуулдагын даргуу дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах гал унтраах 63 дугаар анги, нэмэлтээр 10, 14, 35 болон нийслэлийн аврах 105 дугаар ангийн алба хаагчид ажиллалаа.

Нийт 60 алба хаагч Залаатын аманд гарсан ой хээрийн түймрийг 16:40 цагт цурманд оруулсан юм. Онцгой байдлын алба хаагчид түргэн шуурхай ажиллаж, түймрийг мод руу алдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч, түймрийг бүрэн унтраахааражиллаж байна. Одоогоор түймэр гарсан шалтгааныг дүүргийн Цагдаагийн III хэлтэс шалгаж, үзлэг хийж байна.

Хуурайшилт ихтэй, хүчтэй салхитай үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж, ой, хээр болон ил задгай газар гал түлэхгүй байхыг дүүргийн Онцгой комиссоос сэрэмжлүүлж байна хэмээн Баянзүрх дүүргийн  ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Богд уул
     (139.5.216..***)
    2017/06/06 17:19

    ухаантай хүмүүс улс орныг удирдаж байхдаа богд уулнаас бүх айлуудыг нүүлгэсэн. Тэнэг хүмүүс төр барих хугацаанд уулаа ухаж байшин бариад хамаг ойгоо шатаагаад дууслаа.

    (0) (0)