Мал бүхий өрхүүдэд хориглосон бүсээс малаа гаргахыг мэдэгдлээ

2017 оны 06-р сарын 05 өдөр, 17 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mall
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоолоор “Нийслэлд мал аж ахуй эрхлэх журам” батлагдсан. Энэ журмын дагуу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэх, мал бүхий айл өрх байхыг хориглосон байдаг. Дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Эрчимжсэн мал аж ахуйн хэлтэс, Байгаль орчны газар, дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Хэв журмын тасаг, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хороодын Засаг дарга нартай хамтран 2017 оны 05 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд 15, 19 дүгээр хорооны зуслангийн бүсэд хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа. Шалгалтаар Майхан толгой, Шарга морьт, Гоодойн ам, Архустай, Зуун модны зусланд байгаа мал бүхий өрхүүдээр орж, Монгол Улсын Байгаль хамгаалах багц хууль, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоол, 2010 оны 141 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн ногоон бүсийн ашиглалт хамгаалалтын журам” зэрэг холбогдох хууль, тогтоомжийг танилцуулав. Мөн шалгалтаар Гоодойн зуслангийн гүүрний дээд талд өндөр хүчдэлийн шугамын доор хашаа хатгаж, 3 гэр барьсан, хориглосон бүсэд орон нутгийн мал орж ирсэн зэрэг зөрчлүүдийг илрүүлж, эдгээр айл өрхүүдэд хориглосон бүсээс малаа гаргах, нийслэлийн зуслангийн бүс нутагт хөрс, усыг бохирдуулахгүй байх, зуны улиралд орон нутгийн малыг оруулахгүй байх тухай албан мэдэгдлийг өгөв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх