УИХ-ын гишүүд хийх ёстой ажлаа хийж, хууль санаачилж, хэлэлцэж, баталж байна. Харин С.Жавхлан гишүүн ажил хаялтаа үргэлжлүүлж явна. Одоо бүр давраад Төрийн ордонд эгээ л гэртээ байгаа мэт хэвтэж байдаг болов. Тэрээр Монголын төрийн гурван өндөрлөгт бичсэн захидлынхаа хариуг авахаас нааш хуралдаа суухгүй хэмээн зөрүүдэлсээр байна. Хэр удаан хэвтэхийг одоохондоо хэн ч хэлж мэдэхгүй. Төрийн хүн гэдгээ С.Жавхлан мэдэж байгаа юм уу. Айлын эрх хүүхэд шиг нэг их туньсан хүн. Ямар сайндаа л түүнийг УИХ-ын “эрх агь” гэж байхав дээ. Эрхэм гишүүн өнгөрөгч чуулганы хуралдааны үеэр морилон ирэхдээ “Намайг Төрийнхөө ордонд ирдэггүй, ажлаа хийдэггүй гэсэн. Тэгвэл би Төрийн ордноос гарахгүй, өрөөндөө амьдрахаар шийдлээ” хэмээн эсэргүүцлээ илэрхийлж, ажлын өрөөндөө амьдрахаар шийдсэн. Зөрүүд ухна л гэж байдгаас биш санасандаа хүрэх гэж зөрүүдэлдэг түшээ өмнө нь байсан юм болов уу. Тийм болохоор түүнтэй яаж ажиллахаа УИХ-ын дарга мэдэхгүй байж магад.
Тэгээд ч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа хүн юун яасан С.Жавхлантай манатай байгаа. Хэрэв шаардлагынх нь хариуг өгөхгүй бол Төрийн ордноос чирээд гаргасан ч буцаж зүтгэх бололтой юмдаг уу даа.
Тэнд хэр удаан хэвтэхийг хэн ч таашгүй. Эх үрсийн баяраар эхнэр,хүүхэд дээрээ ч очсонгүй,тэднийгээ баярлуулсангүй. Эрхбиш түүнд нэг бодол байгаа байх. Ямар ааш аяг гаргахыг нь харах л үлдэв.
Н.Намуун
Хэр удах нь Эрх баригч нараас хамаарна Шаадлагын хариуг нь өгөлдөө Яамар учраас хариуг нь өгөхүй байна Овот шааруудийн гар хөл хамсаатан МАНАН бүлэглэл хэлэх үггүй болсон уу