Монголчуудыг өмөлзүүлсэн буурай минь жаргах болтугай,хурай,хурай,хурай

2017 оны 06-р сарын 02 өдөр, 14 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
18882048_1959240661029429_6661621094175559164_n

Монгол Улсын түүхэнд мөнхөрсөн Манлай баатар Дамдинсүрэнгийн жич охин Лхамжав гуайн тарчигхан амьдарч яваа тухай телевизийн нэвтрүүлэг олон хүний сэтгэлийг өмөлзүүлсэн билээ. Монгол эх орныхоо бүрэн бүтэн байдал, сайхан ирээдүйн төлөө халуун амиа өргөсөн эх оронч,Манлай баатар Жамсрангийн Дамдинсүрэнгийн хүүгийн хүүхэд буюу жич охин Лхамжав гуайд Их аварга Д.Дагвадорж хоёр өрөө байр авч өгнө гэж амалсан ёсоороо Эх үрсийн баярын өдөр байрных нь түлхүүрийг гардууллаа.

Бас сар бүр хувиасаа тэтгэлэг өгөхөө амалж,банкны карт бэлэглэв. Үүнийг үзсэн,сонссон хүн бүрийн нүдэнд баярын совин гэрэлтэж,их аваргадаа талархаж буй. Дагвадорж аварга Манлай баатар Дамдинсүрэнгийн хүү Долсон вангийн зээ охин Лхамжав гуайг ядруухан амьдарч явааг сонсоод тэр даруй туслахаар шийдсэнээ хэлсэн. Эх үрсийн баяраар “Их аварга маань эр хүн юмаа” гэх бахархал амнаас ам дамжиж, ерөөлийн үг түүнийг дагалдав.

Сайн үйлс дэлгэрэх болтугай. Өвөг дээдсийн сүнс амирлах болтугай. Их аваргын маань ажил үйлс бүтэмжтэй байх болтугай гэж монгол түмэн ерөөж байна. Хурай,хурай,хурай,хурай.

18813946_1959240741029421_3426703400638385598_n 18813407_1959240797696082_8949564365879502450_n

Н.Намуун

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 6 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (202.9.41.1.***)
    2017/06/03 22:15

    Avarga yamar mundag yum be buyan chin delgernee

    (0) (0)
  2. Anonymous
     (202.9.41.1.***)
    2017/06/03 22:13

    Avarga ih sain bna bayan 76 ingej gar sungah uhamsargvi berdvvd icheech

    (0) (0)
  3. Зочин
     (182.160.1..***)
    2017/06/03 00:53

    Хаа ч очиж Д.Дагвадорж чинь монголоо өмөөрөх сэтгэлтэй юм шүү. Монгол хүн бүхэн тийм сэтгэлтэй байсан бол мөн сайхнаа.

    (0) (0)
  4. Нэгүн
     (43.242.241.***)
    2017/06/02 17:53

    Эр,Эм үгийнхээ дагаврыг мэдэхгүй байж найруулгын алдаа олдог хэн бэ чи айн….. найруулгын гэж бичдэг юм шүү мэдэж ав

    (0) (0)
  5. Зочин
     (202.70.46..***)
    2017/06/02 16:09

    Юу вэ найруулгийн алдаагаа сайн хараач. Сайтын нэр гутаагаад.

    (0) (0)
  6. монгол
     (119.40.103.***)
    2017/06/02 15:30

    жинхэнэ эр хүн, ухаантай залуу, буян нь дэлгэрэг

    (0) (0)