БСШУС-ын сайдыг огцруулах саналаа Ерөнхий сайд өргөн барилаа

2017 оны 05-р сарын 31 өдөр, 11 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
uuuuu

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр Ж.Батсуурийг БСШУС-ын сайдаас огцруулах саналаа УИХ-ын даргад өргөн барилаа. Ажлын хариуцлага алдсаны улмаас түүнийг огцруулах Ерөнхий сайдын саналыг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжсэн байна.

Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн математикийн хичээлийн улсын шалгалт 2017 оны тавдугаар сарын 25-ны өдөр болох байсан юм. Гэвч уг шалгалт эхлэхээс өмнө материал задарсан тул уг шалгалтыг хүчингүйд тооцож, өнөөдөр буюу тавдугаар сарын 30-ны өдөр дахин авсан юм. Энэ нь шалгалтын материал урьдчилан задарсны улмаас улсын шалгалтыг дахин авсан анхны тохиолдол юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх