Өнөөдөр монголын ахмад уулчин Ичинхорлоо болон залуу уулчид цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр Улаанбаатар хот өвөлдөө утаа, зундаа тоосонцор хэвийн хэмжээнээс хэдийн давсанаас үүдэн нийслэл хотын иргэдийн дунд олон төрлийн өвчлөл ихсээд байгаа билээ. Тийм ч учраас амралтын өдрүүдээр хотоос гарч цэвэр агаарт алхаж, аялах иргэдийн тоо өдрөөс өдөрт ихсээд байгаа бөгөөд Богд ууланд 7 хоногт 10 мянга орчим хүн аялдаг гэсэн судалгаан дээр үндэслээд Зайсангийн орчимд 450 автомашины зогсоол, нийтийн бие засах газар, амарч тухлах сандал гэхчлэн бүтээн байгуулалт хийхээр шийдвэрлэн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Богд уулын тусгай хамгаалалтын бүс нутагт Энигма компаний эзэмшлийн 41 га газрын 3 га газрыг цуцалж, нийтийн эзэмшилд шилжүүлэх шийдвэр гаргасан билээ. Энигма компани 2015 оноос одоог хүртэл газрын төлбөрөө төлөөгүйгээс гадна уг газарт ямарваа нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байсан юм.
Уулчид аялагчдын хэлж буйгаар амьсгалын зам болон сахарын гэх мэт өвчтэй хүмүүс ууланд алхах нь хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхээс гадна эрүүл мэндэд нэн чухал ач холбогдолтой бөгөөд нийслэлийн иргэд энэ газарт алхах нь эдийн засаг, цаг хугацааны хувьд хэмнэлттэй байдаг. Энэ газарт хогийн сав, бие засах газар, зориулалтын авто зогсоол нэн шаардлагатай бөгөөд цагаа олсон маш зөв шийдвэр гэдгийг хэлж байна.
Гэвч Энигма компани нь энэ шийдвэрийг эсэргүүцэж, өөрийн харьяа сургууль болох МҮИС-ийн оюутнуудыг газрын маргаандаа хутган оюутны нэр хүндийг унагаж, тэднийг турхиран жагсаал цуглаан зохион байгуулж байгаад харамсалтай байгааг оюутнууд хэлж байна. Мөн МҮИС-ийн оюутнуудын хичээл шалгалтыг хойшлуулан хүчээр жагсаалд оролцуулж, оюутнуудынхаа сурч хөдөлмөрлөх эрхэд зүй бусаар халдаж байгаа энэ үйлдлээ зогсоохыг шаардаж байна.