Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөлийн гишүүд Монгол Улсад айлчилж байна

2017 оны 05-р сарын 30 өдөр, 17 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
18816227_1536906689684242_1369328726_n

Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөлийн гишүүд болох ноён Филипп Рөүз, ноён Ёоханес Шнайдер болон ноён Ёоар Стрэнд нар 2017 оны 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 4-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Энэ ажлын хүрээнд өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон Азийн хөгжлийн банкны удирдлагууд,  ажлын хэсгийнхэн “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд бүтээн байгуулалт хийгдэж буй Сэлбэ дэд төвтэй газар дээр нь очиж танилцлаа.

Энэ үеэр НЗД-ын орлогч П.Баярхүү хэлсэн үгэндээ “ Нийслэлд инженерийн дэд бүтэц бүхий төвлөрсөн хотыг бий болгох зайлшгүй шаардлагатай. Энэ ажлын хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр хийгдэж буй төслийг хэрэгжүүлэхэд тусалж, дэмжиж байгаа ноён Андерс Петерсон болон бусад албаны хүмүүст талархаж байгаагаа илэрхийлье.

Монголын улсын Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс ирэх дөрвөн жилийн хугацаанд Улаанбаатар хотын дэд бүтцийг сайжруулахад 700 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэж дэмжин ажиллаж байна.

Энэхүү шийдвэрийг гаргахад Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр, төслийнхэн болон Азийн хөгжлийн банкны хамт олны хичээл зүтгэл маш их байлаа.

Нийслэлийн зүгээс газар чөлөөлөх ажлыг онцгойлон анхаарч байна. Жишээ нь, Сэлбэ дэд төвийн хувьд газрын 90 хувийг чөлөөлсөн тул ажил эхлүүлэхэд бэлэн болсон. Тиймээс Улаанбаатар хотын зүгээс энэ ажилд анхаарч дэмжин ажиллана” хэмээлээ.

Харин уулзалтын үеэр АХБ-ны суурин төлөөлөгчийн газрын Төсөл хөтөлбөрийн албаны дарга ноён Андерс Петерсон:  “Хотын зүгээс уг ажилд маш их ач холбогдол өгч, шургуу ажиллаж байгаад үнэхээр баяртай байна. Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон түүний баг Улаанбаатар хотын гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх ажилд илүү анхаарч ажиллаж байна. Тэр дундаа НЗД-ын орлогч П.Баярхүү дарга их хичээл зүтгэл гаргаж байгаа тул энэхүү ажил маш үр дүнтэй өрнөж байна гэдгийг энэ дашрамд хэлмээр байна.  Цаашид  бүх тал дээр дэмжиж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

18816647_1536906703017574_484514318_n 18815904_1536906696350908_1472566178_n 18788251_1536906686350909_1134764224_n 18788109_1536906699684241_1534245145_n 18788062_1536906683017576_1074397506_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх