Өвөр монголын Шилийн гол аймгийн зүүн Сөнөд хошууны малчин, гэрэл зурагчин С.Цэнгэлбаярын “Би монгол хүн” уран бүтээлийн үзэсгэлэн “Хүннү молл”д нээгдлээ.
Түүний бүтээлээс монгол хүний амьдрал, зан араншин, ахуй төрх нэвт харагдана. Тал нутгийн хүний уужуу тайван амьдрал,дэлгэр сэтгэл,сэнхийсэн цэнгэг агаар, настан буурлуудын малч ухаан гээд сайхан бүхнийг түүний бүтээлээс харж болно. Монголчуудаа дээдлэн хүндлэгч С.Цэнгэлбаяртаа уран бүтээлийн арвин их амжилт хүсье.