Нийслэлийн зуслангууд нэгдүгээр ээлжийн хүүхдүүдээ ирэх сарын 10-ны өдрөөс эхлэн хүлээн авахаар болжээ. Энэ жил нийслэлийн ногоон бүсэд 24 зуслан үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөл авсан байна. Жилээс жилд хоол хүнс,юм юмны үнэ нэмэгдэж байгаа болохоор зуслангийн эрхийн бичгийн үнэ нэмэгджээ.
Амрагч хүүхдүүд өдөрт 23-25 мянган төгрөг төлж амрах юм байна. Зуслангийн нэг ээлж долоо хоног үргэлжилнэ гэхээр нэг хүүхэд 161-175 мянган төгрөгөөр амрах нь. Зусланд амрах эрхийн бичгийг энэ сарын 25-наас Улаанбаатар чуулгын байранд худалдаж эхлэх аж.
Хүмүүсийн ярихыг анзаарвал, 8-10 насны хүүхэд өдөрт 25 мянган төгрөгийн хоол барах уу. 15-17 насныхан ийм мөнгөөр хоол идчихнэ гэж бодъё. Тэгвэл хүүхдүүдийн нас,биеийн байдлыг харгалзан үзэж хоолныхоо үнийг тогтоомоор юм шиг ээ. Яаж ч бодсон бага ангийн хүүхэд ахлах ангийн хүүхэд хоёрын идэх хоол арай өөр байх болов уу.
Тэгэхээр өдрийн тарифыг харж үзмээр санагдана. Социализмын үед зусланд өдөрт нэг төгрөгөөр амардаг байсан сүүлд хоёр төгрөг болгож байсан. Тэр үетэй өнөөдрийг харьцуулшгүй. Гэхдээ бодоход илүүдэхгүй гэж цаагуур чинь эцэг эхчүүд ярьж байна. Үүнийг дарга нар эрхбиш анзаарч эргэж харна гэдэгт найдъя.
Н.Намуун