Өчигдөр орой “Нарны хороолол”-ын 14 дүгээр байрны лифт хоёр давхраас огцом унажээ. Ямар ч удирдлагагүй болсон лифт яах ийхийн зуур F давхарт ирсэн аж. Хэрэв лифт өндрөөс унасан бол юу болох байсан бол гэсэн айдас оршин суугчдыг түгшээж байна.
Аз болоход,дотор нь хүн байгаагүй гэнэ. Уг барилга нь ашиглалтад ороод удаагүй, лифт нь шинээрээ гэж эх сурвалж ярьж байна. “Нарны хороолол”-ын барилгыг Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн “Хурд групп” ХХК барьж, ашиглалтад оруулсан байна. Лифт гэнэт унах, хаалганы нээлхий онгойх,лифтэнд түгжигдэх зэрэг аюул тохиолдохыг урьдчилан мэдэх аргагүй. Иймээс оршин суугчид сонор сэрэмжтэй байх, техникийн ажилтнууд мэргэжлийн алдаа гаргахгүй байхыг мэргэжилтнүүд анхааруулсан байна.