МЗХ “Ухаан Нэмье” аяны хүрээнд аялах, шинэ содон зүйлсийг туршиж үзэх хүсэлтэй залуустаа зориулан “Та адал явдалт аялалд бэлэн үү” цуврал практик аяллыг зохион байгуулж байгаа билээ. Энэ удаа шүхрийн болон морин аяллыг 2017 оны 5-р сарын 27-ны өдөр зохион байгуулах гэж байна. Шүхрийн аяллыг уулын шүхрийн спортын багш А.Гантулга, морин аяллыг МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Аялал Жуулчлалын хөгжлийн төвийн захирал Э.Хишигбаяр нар удирдан явуулна.
Аялал Төв аймгийн Алтанбулаг суманд болох бөгөөд шүхрийн аяллын үнэ 50000 төгрөг, морин аяллын үнэ 20000 төгрөг, унааны үнэ 10000 төгрөг юм байна. Аялал хүн бүрт нээлттэй бөгөөд 80131333 болон 99005186 утсаар бүртгүүлээрэй.
Морин аялалд оролцогчид хэт тод өнгийн хувцас өмсөхгүй байх, морь унахад эвтэйхэн хувцаслах, түрүүтэй гутал өмсөх, нүдний шил, нарны тос, эрүүл мэндийн даатгалын дэвтэр зэргийг биедээ авч явах шаардлагатай юм.